Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 273 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Олон улс, улсын чанартай зам, замын байгууламж, ашигласны төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн баталсан.
Тус тогтоолтой холбогдуулан “Замын-Үүд” чөлөөт бүсийн авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авах авто зам, замын байгууламж ашигласны төлбөр 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдэж байна.
Та бүхэн Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 273 дугаар тогтоолын 2 дугаар хавсралттай танилцана уу.
Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай линк дарж харах: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17437855381182
Олон улс, улсын чанартай зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээ линк дарж харах: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17437855412762&showType=1

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











