БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, Хятад, Монголын “Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Намын үйлдвэрчдийн эвлэлийн нарийн бичгийн дарга Ян Ли тэргүүтэй төлөөлөгчдийг Шадар сайдын бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөх Л.Баяртулга Төрийн ордонд /2026.09.11/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайдын зөвлөх Л.Баяртулга Эрээн хотын “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлан ирж, “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож буйд талархал илэрхийлэв.
Уулзалтаар хоёр тал Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн өнөөгийн нөхцөл байдал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хууль эрх зүйн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хөрөнгө оруулалт татах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн гол гарцын хил огтолсон цэгийн өндөржилтийн асуудлаар БНХАУ-ын холбогдох яамдуудаас санал авч, нэгдсэн ойлголтод хүрсэн бөгөөд ойрын хугацаанд дипломат шугамаар мэдэгдэхээ Ян Ли дарга илэрхийлэв.
Хоёр тал уулзалтын төгсгөлд Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг улам бүр хөгжүүлэн, хамтран жолоочгүй тээвэр /АGV/ болон хоёр талын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх зорилгоор нэгдсэн платформыг хөгжүүлэх талаар санал нэгдэж, туршилтын түр гарц нээх, гол гарцын хил холболтын ажлыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр болон албаны бусад хүмүүс байлцлаа.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА











