БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн газраас “Олон удаа явж цаг алдахгүй, нэг удаагийн үйлчилгээгээр бүхнийг шийдье” уриан дор гадаад бизнесийн орчныг сайжруулж байна.
Эрээн хотын чөлөөт худалдааны бүсийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын иргэн, бизнес эрхлэгчид Эрээн хотод бизнес эрхлэх, хамтран ажиллах боломжийг бий болгох зорилгоор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт, үйл явцыг хөнгөвчилж “Монгол Улсын иргэн, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж бүртгүүлэх нэг цонхны цогц үйлчилгээ”-г нэвтрүүлээд байна. Энэхүү үйлчилгээний хүрээнд дараах 4 төрлийн үйлчилгээг нэг дор шийдвэрлэх болжээ.
Үүнд:
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэл,
- Шинээр татвар төлөгчийн бүртгэл,
- Ажилтны нийгмийн даатгалын бүртгэл,
- Цахилгааны шинэ холболт болон хэрэглэгчийн нэр шилжүүлэх үйлчилгээ багтаж байна.
Дээрх үйлчилгээ нэвтэрснээр бүрдүүлэх материалын тоог 32-оос 14 болгон бууруулж, үйлчилгээний үе шат дамжлагыг 75 хувиар бууруулж, шийдвэрлэх хугацааг 1 өдөрт багтаж байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад бүрдүүлэх баримт бичгүүдэд тухайн улсын консулын нотариатаар баталгаажуулсан эх хувийг заавал шалгах шаардлагатай бөгөөд одоогоор эдгээр материалыг цахимаар дамжуулах боломжгүй байгаа аж. Материал бүрдүүлбэрийг урьдчилан хянах монгол, хятад хэлтэй ажилтнууд томилон ажиллуулж байна.
Эх сурвалж: Эрээн хотын Намын суртал ухуулгын хэлтэс, Эрч хүчтэй Эрээн хот мэдээллийн суваг











