“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа

[vc_row][vc_column][vc_column_text]

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд  “Замын-Үүд” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулан батлуулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хурал /2021.03.12/ боллоо. Тус хуралд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул  болон холбогдох албаны хүмүүс, төр хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцов.  Уулзалтын үеэр Захирагч А.Энхзул чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө, үндсэн орц гарцын талаарх танилцуулгыг хийж ажлын хэсгийн гишүүдтэй  санал солилцлоо.

“Замын-Үүд ” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба

[/vc_column_text][/vc_column][/vc_row]