УИХ-ын хаврын чуулганаар “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэнэ

“Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төсөлд Ерөнхийлөгчөөс 5, УИХ дахь МАН-ын бүлгээс 81, АН-ын бүлгээс 17, Засгийн газраас 80, Байнгын хороод 66, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас 8, УИХ-ын гишүүн С.Ганбаатараас 5 буюу 263 хууль, тогтоолын төслийг тусгуулах санал ирүүлжээ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос давхардсан болон заавал хэлэлцэх шаардлагатай асуудлуудыг эрэмбэлэн 50 төслийг тусгасан байна. Уг төслүүдийн дунд “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн  төсөл багтсан байна.

Leave a Reply