“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны дэд дарга Б.Одбаяр болон холбогдох албаны төлөөллүүд Монгол улс дахь Өвөрмонголын бизнесийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар дэд дарга Б.Одбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.
Монгол улс дахь Өвөрмонголын бизнесийн ерөнхий холбооны дэд дарга Г.Баяраа “Манай холбоо бол бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Холбоонд бүртгэлтэй 200 компани, 500 гаруй гишүүн бий. Эдгээр компаниуд болон гишүүд маань Өвөрмонголоос Монгол Улсад хөрөнгө оруулалт хийдэг. Үйл ажиллагаа тогтвортой явагддаг. Мөн элчин сайдын яамтайгаа байнгын харилцаа холбоотой байж мэдээлэл харилцан солилцдог. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа эрчимжиж нээлтээ хийх юм бол бид бүхэн холбоогоороо дамжуулан хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах боломжтой” хэмээн дурьдав. Уулзалтын төгсгөлд хоёр талын төлөөллүүд цаашид харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА