Нүүрсний экспортыг Булган-Такашикен боомтоор нэмэгдүүлэх нөхцөл бүрджээ

Нүүрс тээврийн жолооч Covid-19 авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрснээр Хятадын талаас Монгол Улсын нүүрсний экспортын гол боомтуудын нэг Шивээхүрэн-Сэхэ боомтыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаад байсан боловч гуравдугаар сарын 31-нээс машин нэвтрүүлж эхэлсэн ч хэвийн үед өдөрт дунджаар 350 нүүрсний машин гардаг боомтын хөдөлгөөн 5-6 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ.

Тэгвэл Монгол, Хятадын хилийн бусад боомтын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн байна. Тухайлбал, Булган-Такашикен боомтоор өдөрт дунджаар 80-100 машин улсын хилээр нэвтэрч байгаа аж. Тус  боомтын цагийн хуваарийг уртасгах талаар Хятадын талтай тохиролцож, гуравдугаар сарын 01-нээс амралтын өдрүүдэд ажиллах болсноор нүүрсний экспорт нэмэгдэх нөхцөл бүрдсэн байна.

Source: E-Comm-Mongolia