“Замын-Үүд” чөлөөт бүсийн албан хаагчид Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Чөлөөт бүсийн газар нутгийг эко ногоон бүс болгох, тухайн бүс нутгийн хуурайшилт, цөлжилтийг бууруулах, байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор жил бүр уламжлал болгон мод тарьдаг. Чөлөөт бүсийн албан хаагчид 2021 онд ч мөн адил гаднах талбайн мод бутыг нэмэгдүүлэх зорилгоор мод тарьж, тарьсан мод бутаа арчлах, хамгаалах ажлуудыг зохион байгуулж байна.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА