Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Тус уулзалтаар хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа, вакцины нийлүүлэлтийн асуудлаар ярилцлаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулж буй энэ цаг үед БНХАУ вакцин нийлүүлэлтийг саадгүй явуулж байгаад Сангийн сайд талархал илэрхийллээ. Мөн эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг нүүрсний экспорт, бараа бүтээгдэхүүний импортыг цаашид хэвийн явуулахад БНХАУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсэж, Замын-Үүд боомтыг эрүүл, ногоон бүс болгох зорилт тавин ажиллаж байгааг Сангийн сайд онцоллоо.
Элчин сайд Цай Вэньруй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх вакцин нийлүүлэлт, хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллаж буйгаа хэллээ.
Эх сурвалж: https://mof.gov.mn/