“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба “Цэмцгэр Замын-Үүд” аянд нэгдлээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас  “Цэмцгэр Замын-Үүд”  аяныг сумын хэмжээнд зарласан.  Тус аян  тухайн бүс нутагтаа цэвэр орчин бүрдүүлж сайхан амьдрах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, албан байгууллага, хувь хүмүүс өөрсдийн хашаа хороо, нийтийн эзэмшлийн зам талбайг хамтдаа цэвэрлэх, хөрсний бохирдлыг багасгах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, цэвэр эрүүл орчин бүрдүүлэх зорилготой бөгөөд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба ч мөн адил тус аянд нэгдлээ. Аяны хүрээнд Замын-Үүд сумын төв гудамжны цэвэрлэгээ болон тарьсан мод бутыг арчлах ажлуудыг санаачлан хийв. Мөн “Замын-Үүд” чөлөөт бүсийн гадна талбайн тохижилт, зам талбайн цэвэрлэгээг хийн зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Тиймээс авто тээвэр хийж буй жолооч та бүхэн зөв боловсон харилцаан дээр тулгуурлан, өөрсдийн эрүүл аюулгүй байдлыг ханган хог хаягдлаа зориулалтын сав болон цэгт хаяж  тээвэрлэлт хийхийг чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас уриалж байна.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply