“Замын-Үүд” чөлөөт бүс 2021 онд байнгын үйл ажиллагаатай болно

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “3.7.14-т Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд оруулах”-аар тусгасан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2021 онд  “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын үйл ажиллагаанд оруулахаар төлөвлөсний дагуу нээлтийн ажилтай  холбогдуулан “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны зүгээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, зорчигч, тээврийн хэрэгслийг чөлөөт бүс рүү нэвтрүүлэх, Хилийн мэргэжлийн байгууллагуудын ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бэлтгэл ажлуудыг тус тус ханган ажиллаж байна.  

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ Дугаар 24-ЭНД ДАРЖ ХАРАХ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ Дугаар 203-ЭНД ДАРЖ ХАРАХ

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply