“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-д ахлах хуульч болон хуульч сонгон шалгаруулна

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгтгэх, хөдөлмөр эрхлэлт болон эдийн засгийн боломжийг бүрдүүлэх үйл явцыг Замын-Үүд сумд төвлөрсөн байдлаар хурдасгах зорилгоор  “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлж байна.

Уг төсөлд  доорх мэргэшсэн хуулийн зөвлөхүүдийг сонгон шалгуулна.Үүнд:

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

1.ХУУЛИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН 

Үндсэн үүрэг: Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хуулийн зөвлөгөө өгөх; 

Тавигдах шаардлага:

• Хууль эрх зүйн болон холбогдох чиглэлээр магистр эсвэл ахисан түвшний зэрэгтэй;

• Хууль эрх зүйн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүнд 7 жил хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлсэн байх;

• Аж үйлдвэр, худалдаатай холбоотой хууль тогтоомжийн шинэчлэлд баримт бичиг бэлтгэсэн туршлагатай туршлагатай бол давуу тал болно;

• Олон улсын болон захиргааны эрх зүй, худалдаа, хилийн асуудал, чөлөөт бүсийн асуудал, эдийн засгийн хууль тогтоомжийн талаар мэдлэг, туршлагатай байх;

• Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй байх нь давуу тал болно;

• Ижил төстэй ажлын туршлагатай байх.

Анкет авах сүүлийн хугацаа: 2021.06.13

Шаардлага хангасан мэргэжилтэн доорх линкээр орж ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, анкетээ илгээнэ үү.

Энд дарж харна уу.

2.ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг:  Төслийн гүйцэтгэгч байгууллага болох Монгол Улсын Шадар сайдын ажлын алба,  хэрэгжүүлэгч байгууллагууд болох “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Барилга, хот байгуулалтын яам, Төсөл хэрэгжүүлэх нэгжид хуулийн зөвлөгөө өгөх, тайлан гаргах.

Тавигдах шаардлага:

• Хууль эрх зүйн болон холбогдох чиглэлээр магистр эсвэл ахисан түвшний зэрэгтэй;

• Бизнесийн удирдлага эсвэл түүнтэй адилтгах чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно;

• Хууль эрх зүйн зүйн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүнд 5 жил хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлсэн байх;

• Үйлдвэр, худалдаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомжийн шинэчлэлд баримт бичиг бэлтгэж байсан туршлагатай бол давуу тал болно;

• Чөлөөт бүс, эдийн засгийн хууль тогтоомжийг судлах, бэлтгэх, хэрэгжүүлэх чиглэлээр багадаа 2 жилийн туршлагатай байх;

• Олон улсын болон Үндсэн хуулийн эрх зүй, худалдаа, хилийн асуудал, чөлөөт бүсийн асуудлаар мэргэжлийн мэдлэг, туршлагатай бол давуу тал болно;

• Хятад хэлнээс мэргэжлийн орчуулга хийх;

• Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй бол давуу тал болно;

• Ижил төстэй ажлын туршлагатай байх.

Анкет авах сүүлийн хугацаа: 2021.06.13

Шаардлага хангасан мэргэжилтэн доорх линкээр орж ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, анкетээ илгээнэ үү.

Энд дарж харна уу.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Leave a Reply