Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2022.02.03-08/ БНХАУ-д албан айлчлал хийх үеэрээ хэд хэдэн баримт бичгүүдийг албажуулсан юм. Үүний дотор “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” багтсан бөгөөд тус хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил орчмын бүс нутгийн хөгжлийг хамтдаа урагшлуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр /2022.02.11/ энэ чиглэлийн дагуу цахим уулзалтыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Эдийн Засаг, Хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Гадаад Харилцааны яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, Эрээн хотын Консулын газар тус тус хийлээ. Цахим уулзалтаар хэлэлцээрийн дагуу чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА