“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол 2022.03.09-ны өдөр Засгийн газрын ээлжит хурлаар хэлэлцэн батлагдсан. Мөн Хамтарсан зохицуулах зөвлөлийн Монгол талыг Гадаад харилцааны сайд ахлахаар болж холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Одоогийн байдлаар дараагийн шатны буюу Хамтарсан гүйцэтгэх болон Хамтарсан менежментийн зөвлөлүүдийг тус тус байгуулахаар ажиллаж байна.
Мөн дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх үүднээс өнөөдөр /2022.03.15/ ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул, Хөх хот болон Эрээний консулын газраас холбогдох албаны төлөөллүүд оролцсон цахим уулзалтыг хийж, харилцан санал солилцлоо.
Уг уулзалтаар хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, хамтын ажиллагааны бүсийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн Монгол талын хуралдааны тов болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА