“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Дорноговь аймгийн газартай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Дорноговь аймгийн газартай 09 дүгээр сарын 26-ний өдөр албан уулзалт хийв.  

Тус уулзалтаар “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Дорноговь аймгийн газрын дарга  Д.Тэмүүжин болон холбогдох албаны төлөөллүүд чөлөөт бүсийн холбоо дохиоллын сувагчлалын ажилтай газар дээр нь танилцаж, шилэн кабелийн сүлжээ, сувагчлалын ажлууд дээр дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА