ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчны асуудал хариуцсан төлөөлөгч Штда Коүсүкэ болон холбогдох албаныхан өнөөдөр /2022.09.27/ “Замын-Үүд” чөлөөт бүс дээр хүрэлцэн ирж, чөлөөт бүсийн үйл ажиллагаа бүтээн байгуулалтын явцтай биечлэн танилцаж, уулзалт хийлээ.
Тус уулзалтын үеэр Ноён Штда Коүсүкэ “Манай байгууллага тухайн орны нөхцөл байдал хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, Засгийн газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудтай харилцан санал солилцож, тодорхой төслийн саналыг боловсруулах хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. “Замын-Үүд” чөлөөт бүс дээр хэрэгжих, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөр болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг нэмэгдүүлэх үүднээс хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллах болно” хэмээн онцоллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА