Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл солилцлоо

Дорноговь аймгийн Замын-Үүд  дэх Гаалийн газар болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба хамтран чөлөөт бүсэд  үйл ажиллагаа явуулж буй  аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй өнөөдөр /2022.09.27/ уулзалт хийлээ.  

Тус уулзалтаар аж ахуйн нэгжүүд чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулахад тулгамдаж буй асуудал болон Гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулах бараа бүтээгдэхүүний бүрдүүлэлт, шаардлага, Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журмын талаар  харилцан мэдээлэл солилцож,  цаашид хамтран хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярилцлаа.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА