“Wechat Pay” төлбөрийн системийг “Замын-Үүд” чөлөөт бүсэд нэвтрүүлнэ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба чөлөөт бүсийг хөгжүүлэх, үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр олон ажлуудыг төлөвлөн хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Энэ хүрээнд өнөөдөр /2022.10.10/  “Тээвэр хөгжлийн банк”  болон  “ККТТ-/Qpay/” ХХК-тай гурван талт  “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав.

Тус санамж бичгийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул болон “Тээвэр хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх Захирлын орлогч А.Сандагсүрэн, “ККТТ” компанийн Гүйцэтгэх Захирал Г.Эрдэнэмөнх нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Уг санамж бичгийн гол зорилго нь:

“Замын-Үүд” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад “Wechat Payment” үйлчилгээг санал болгох, нэвтрүүлэх, Мерчантаар элсүүлэх, харилцах данс нээх талаар хялбар, шуурхай үйлчилгээ үзүүлэх болон цаашид талуудын тогтвортой, урт хугацаанд хамтын ажиллагааг бий болгоход оршиж байгаа юм.  

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА