“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн хурлын Дэд дарга болон “Да Нон Индустриал” ХХК, “Жеда Фүүд” ХХК, Сөүлийн “Хөдөө Аж ахуй загас агнуур, Хүнсний корпораци” -SAFFC-ийн төлөөллүүд /2022.10.14/ уулзалт хийлээ.
Тус уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны зүгээс чөлөөт бүсийн өнөөгийн байдал, дэд бүтэц, хууль эрх зүйн орчин, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар танилцуулж, хөрөнгө оруулалт хийх боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
БНСУ-ын талаас “Замын-Үүд” чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулах, хөрөнгө оруулалт хийх талаар цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА