Чөлөөт бүсүүд дээр хэрэгжсэн ( KSP ) төслийн хаалт боллоо

Бүгд Найрамдах Солонгос Улсын “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд “Монголын чөлөөт бүсүүдийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг дэмжих” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Тус төслийн хаалтын үйл ажиллагааг өнөөдөр /2022.11.03/ зохион байгуулсан бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур, Хөшгийн хөндийн чөлөөт бүсүүд, БНСУ-ын ( KSP ) хөтөлбөрийн зөвлөхүүд болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.

Төслийн багийн зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй чөлөөт бүсүүдэд бодлогын зөвлөмж өгч, олон улсын стратеги, орчин үеийн техник технологийг хэрхэн нэвтрүүлэх, боомтын системийг яаж бий болгох, гадны хөрөнгө оруулагчдыг татахад юун дээр анхаарч ажиллах гэх мэт олон зөвлөмж, зөвлөгөөнүүдийг өгч, цаашид харилцаагаа улам гүнзгийрүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА