Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банкнаас чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх дугуй ширээний уулзалтыг Шангри-Ла зочид буудалд 11 дүгээр сарын 15-16-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус дугуй ширээний уулзалтад Шадар сайдын ажлын алба, Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндийн чөлөөт бүсүүд болон холбогдох албаны төлөөллүүд оролцож байгаа бөгөөд дөрвөн чөлөөт бүсүүдийн захирагчид өөрсдийн чөлөөт бүсүүдийн танилцуулгыг хийв.
Өнөөдрийн дугуй ширээний уулзалтаар:
БНХАУ, Гүрж, Филиппин зэрэг улсуудын чөлөөт бүсийн асуудал хариуцсан мэргэшсэн ахлах менежерүүд өөрсдийн улс орны чөлөөт бүсүүдийн амжилттай хэрэгжсэн болон сургамжтай туршлага, хөгжүүлэх боломжууд ба төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн хөрөнгө оруулалтаас олж авах боломж, санхүүгийн хувьд тогтвортой чөлөөт бүсүүдийг бий болгох тэд өөрсдийгөө хэрхэн санхүүжүүлэх арга туршлага, хөгжүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өгч, харилцан санал бодлоо илэрхийлэн хэлэлцүүлэг хийлээ.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА