Чөлөөт бүсүүдийн тогтвортой хөгжлийн талаар хэлэлцлээ

Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж буй “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх дугуй ширээний уулзалт” /2022.11.16/ хоёрдох өдрөө “Монголын чөлөөт бүсүүдийн операторуудын өсөлт ба тогтвортой байдлын замын зураг” сэдвийн хүрээнд болж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хоёрдох өдрийн дугуй ширээний уулзалтаар:

“Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн Захирагч тус бүр өөрсдийн удирдлагын бүтэц, хууль эрх зүйн орчин, одоогийн менежмент, газар олголт, дэд бүтэц, бүсүүдийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.

Зочин илтгэгчид болох Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн асуудал хариуцсан зөвлөх, БНХАУ, Гүрж, Филиппин улсуудын чөлөөт бүсийн асуудал хариуцсан ахлах менежерүүд улсынхаа чөлөөт бүсүүдийн бодлого, хуулийн хэрэгжилт, институци, хөрөнгө оруулалт, бүсийн үндсэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ, үйл ажиллагааны засвар үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр, өмчлөл,удирдлага зохион байгуулалт, нэг цонхны үйлчилгээ, үйл ажиллагааны зөвшөөрөл олголт, лиценз, төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бизнес загварын жишээ зэрэг асуудлаар мэдээлэл өгч, харилцан  санал бодлоо хуваалцан, туршлага солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр зөвлөхүүд “Замын-Үүд” чөлөөт бүс БНХАУ-тай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг бий болгон хөгжүүлэх,  мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах гол суурь нөхцөлийн нэг инженерийн дэд бүтэц тавигдсан нь том давуу тал хэмээн онцлов.

Уулзалтын төгсгөлд оролцогч талууд цаашид хамтран ажиллаж, уулзалтаас гарсан дүгнэлт, зөвлөмж, зөвлөгөөнүүдийн өөрсдийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА