“Чөлөөт бүсэд мөрдөх журам”-ын төслийг хэлэлцлээ

 “Чөлөөт бүсэд мөрдөх журам”-ын төслийг боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдээс  санал авсан бөгөөд тус саналын хүрээнд өнөөдөр /2023.01.20/  хэлэлцүүлэг хийлээ. 

Хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүд болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож журмын төслийг зүйл, заалт бүрээр нь ярилцан, харилцан санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн төсгөлд ирсэн төлөөллүүд  нэмэлт санал тусгах, зарим зүйл заалтуудыг тодруулах, эцсийн хувилбарыг дахин нягтлах тал дээр санал нэгдэж, батлуулахаас өмнө холбогдох засваруудыг оруулан дахин боловсруулалт хийн танилцуулахаар боллоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА