Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Замын-Үүд” чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн 16 ширхэг дэд станцын 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн тоноглолын барилга угсралтын ажил бүрэн хийгдэж дууслаа.
Эрчим хүчний сайдын А/49 дугаартай тушаалаар томилогдсон Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс /2023.03.02/ чөлөөт бүсэд ажиллаж, дэд станцын 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн тоноглолыг байнгын ашиглалтад хүлээн авав. Ингэснээр “Замын-Үүд” чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд найдвартай цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдаж байгаа юм.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА