Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч өндөр оноо авч, Төрийн Захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангасан Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд” , Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн нийт 15 албан хаагчид /2023.04.14/ “Төрийн албан хаагчийн тангараг” өргөж, төрийн жинхэнэ албан хаагчид боллоо.
Тангараг өргөх ёслолын үеэр:
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Төрийн албаны тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүсээд Төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллаж, хариуцсан ажилдаа сэтгэлээсээ хандаж ажиллахыг” захилаа.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА