Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Зураг төслийн “Сонголт Дизайн” ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын удирдлагууд, Эрээн хотын Ардын Засгийн Ордны холбогдох албан тушаалтнууд /2023.04.23/ уулзалт хийлээ.
Тус уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганбат болон Эрээн хотын Засаг даргын орлогч Лай Шянхуа нар “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хоёр талын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны талаарх танилцуулгыг хийж, харилцан мэдээлэл солилцов.
Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, хоёр тал Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний Эдийн Засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хурдасгах, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, төлөвлөлтийг уялдуулах, орц гарц, ерөнхий төлөвлөгөөг батлуулах, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурлыг хамтран зохион байгуулах асуудлаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар харилцан тохиролцлоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА