“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг эрчимжүүлэх чиглэлээр орон нутгийн холбогдох байгууллагуудтай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүд “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Хил хамгаалах 0108 дугаар анги, “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ, Замын-Үүд цахилгаан түгээх салбаруудтай /2023.04.25/ албан уулзалт хийлээ.

Тус уулзалтаар чөлөөт бүсэд хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах ажлын цахилгаан хангамжийн трасс болон шугам сүлжээний зураг төслийг зөвшилцөх, цахилгааны техникийн нөхцөл, төлөвлөж буй авто замын трассыг тогтоох асуудлуудаар талууд харилцан санал солилцож, зөвшилцөлд хүрэв. Мөн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн мэргэжлийн  байгууллагууд чөлөөт бүсийн үйл ажиллагаа болон бүс нутгийг хөгжүүлэх ажилд  дэмжлэг үзүүлэн  хамтран ажиллахаа илэрхийллээ.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА