“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн дугуй ширээний уулзалтаар “Хамтран ажиллах” санамж бичиг байгууллаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ний Хөх хотод 2023 оны 09 дүгээр сарын 06-10-ний өдрүүдэд “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээ 4 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр  /2023.09.07/ Монгол, Хятадын “Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хоёр талын хамтарсан дугуй ширээний уулзалтыг зохион байгуулав.

Уг уулзалтаар хоёр тал чөлөөт бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин, орц гарц, ерөнхий төлөвлөгөөний талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран хийж хэрэгжүүлэх асуудлуудыг тодорхой болголоо.

Мөн  “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үндэслэн хоёр талын хамтын ажиллагаа дээр суурилан “Хамтран ажиллах” санамж бичгийг холбогдох эрх бүхий төлөөллүүд гарын үсэг зурж баталгаажууллаа. 

Тус санамж бичиг нь хоёр улсын хамтарсан чөлөөт бүсийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, цаашид харилцан ашигтай, хамтран ажиллаж бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зорилготой юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА