Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл” хэрэгжиж байгаа бөгөөд тус төслийн багц ажил болох “Хилийн удирдлагын нэгдсэн систем” CS-03 /ХУН/ хөгжүүлэх, ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2023.11.03/ Эдийн засаг, хөгжлийн яамны хурлын танхимд хийлээ.
Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, Төсөл хэрэгжүүлэгч нэгж, төслийн олон улсын болон дотоод зөвлөхүүд, Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын төлөөллүүд оролцов.
Тус уулзалтаар хилийн удирдлагын нэгдсэн системийг хэрхэн хөгжүүлэх талаар хийсэн зөвлөхүүдийн эцсийн тайлангийн танилцуулга хийгдэж, цаашид талууд ямар уялдаа холбоотой хамтран ажиллаж хоорондоо өгөгдөл солилцох, аюулгүй байдал, нууцлалын асуудлуудыг ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд олон улсын болон дотоодын зөвлөхийн боловсруулсан ажлын эцсийн тайлантай танилцаж, оролцогч байгууллагуудын нэмэлт санал, зөвлөмжийг авч дараагийн үе шатанд тусган ажиллахаар тохиролцлоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА