Дорноговь аймгийн Засаг даргатай “Хамтын ажиллагааны санамж бичиг” үзэглэлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат болон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар /2023.11.27/ “Хамтын ажиллагааны санамж бичиг” үзэглэлээ.

Тус санамж бичиг нь Дорноговь аймгийн болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн цаашдын хөгжлийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутгийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажиллах таатай орчин нөхцлийг бий болгох, бизнес эрхлэгчдийг дэмжиж бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад үр дүнтэй хамтран ажиллахад оршиж байгаа юм.

Мөн тус санамж бичгийн хүрээнд хоёр тал БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Замын-Үүд” чөлөөт бүс дээр хэрэгжүүлсэн “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ашиглалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээрээ онцлогтой юм.