Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин  нар өнөөдөр /2023.12.12/  хамтын ажиллагааны тухай  “Санамж бичиг” байгууллаа.

Тус санамж бичиг “Хоёр талын  хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэх, “Замын-Үүд” чөлөөт бүсэд бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулах таатай орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, чөлөөт бүс дэх худалдааны урсгалыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих, чөлөөт бүсийн үйл ажиллагаа, онцлогийг гадаад орнуудад сурталчлан таниулах, харилцан мэдээлэл солилцох” зорилготой юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА