НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор маргааш буюу 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд 09:00-18:00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана.

Арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагааннуур чөлөөт бүс, “Замын-Үүд” чөлөөт бүс, Алтанбулаг чөлөөт бүс, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс оролцох юм.

Энэ үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас чөлөөт бүсийн бодлого, үйл ажиллагаа, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин, боломжийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгөх тул Иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА