ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга тэргүүтэй албаны төлөөллүүд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хилийн боомт болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг уялдуулах чиглэлээр /2026.06.24/ “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Энэ үеэр “Замын-Үүд” чөлөөт бүс дээр хийгдсэн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан, “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг хооронд нь холбох хил дамнасан гол гарцын бүтээн байгуулалт хаана хийгдэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, харилцан санал солилцов.  

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА