Газар хэмжилтийн багц төхөөрөмж нийлүүлэх үнийн санал авах урилга

Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр Л3936-МОН: “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Газар хэмжилтийн багц төхөөрөмж (геодезийн судалгаанд ашиглах, Hi Target RTK GPS V30 Plus GNSS RTK болон түүнтэй дүйцэхүйц) худалдан авна. Үнийн саналыг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг хүртэл хүлээн авах...

“Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээр”-ийн Монголын талын саналыг дэмжлээ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал /2022.04.28/  БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны орлогч дарга, ӨЗО-ы тэргүүлэгч Ван Лишя-тай Хөххотод уулзалт хийв. Тус уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон хилийн боомтуудын төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг уялдуулах, тээвэр ложистик, боомтуудын хэвийн ажиллагааг хангах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна. Мөн...

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн явц, хэрэгжилтийн талаар уулзалт боллоо

Азийн хөгжлийн банкны Манила дахь Төв оффисын Бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Дорита Лазаро Dorothea Lazaro өнөөдөр /2022.04.20/ Шадар сайдын ажлын алба, Барилга хот байгуулалтын яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөллүүдтэй албан уулзалт хийлээ. Тус уулзалтаар чөлөөт бүс дээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн төслийн явц, цаашид хамтран...

Орц, гарцын байгууламжийн зураг төслийн талаарх уулзалт хийгдлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба болон Гаалийн Ерөнхий газар, “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэгч нэгж болон чөлөөт бүсэд барилгын ажлын нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах зөвлөх компани болох “Сонголт дизайн” ХХК-ийн төлөөллүүд өнөөдөр /2022.04.15/ уулзалт хийлээ. Тус уулзалтаар  “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд  хийгдэх дэд бүтэц, гүний орц, гарцын шалган...

Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгчтэй уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн удирдлагууд өнөөдөр /2022.04.11/ Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболдтой албан уулзалт хийлээ. Тус уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн зүгээс  үйлдвэрлэл, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ, тээвэр логистик гэсэн дөрвөн чиглэлийг  хөгжүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа талаар  дурдаад чөлөөт бүс дээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр мөн цаашид бүс дээр салаа төмөр зам болон хүнд даацын тусгай...

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах ажлын гарааны уулзалт боллоо

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд  хэрэгжүүлэх “Замын-Үүд” чөлөөт бүсийн нэгдүгээр үе шатны дэд бүтэц, гүний гарцын шалган нэвтрүүлэх нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барилга байгууламжийн нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах ажлын гарааны  уулзалт өнөөдөр /2022.04.06/ боллоо. Тус уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, Төсөл хэрэгжүүлэгч нэгж болон холбогдох яам, агентлагуудын албаны төлөөллүүд...
1 9 10 11 12 13 55