“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах ажлын гарааны уулзалт боллоо

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд  хэрэгжүүлэх “Замын-Үүд” чөлөөт бүсийн нэгдүгээр үе шатны дэд бүтэц, гүний гарцын шалган нэвтрүүлэх нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барилга байгууламжийн нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах ажлын гарааны  уулзалт өнөөдөр /2022.04.06/ боллоо. Тус уулзалтад “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, Төсөл хэрэгжүүлэгч нэгж болон холбогдох яам, агентлагуудын албаны төлөөллүүд...

Дулааны станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

“Замын-Үүд” суманд 90 мВ хүчин чадалтай дулааны станц, чөлөөт бүсэд 5 ЦТП холбогдох шугам сүлжээний хамт хийгдсэн. “Замын-Үүд дулааны станцын ТӨҮГ”-т 1,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэсний дагуу 2021 оны 10 дугаар сараас эхлэн “Замын-Үүд” чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг дулааны станцтай холбож, байнгын үйл ажиллагаанд оруулан хэрэглэгчдийг дулаанаар хангаж эхэлсэн...

Бохир ус цэвэрлэх ариутгах татуургын байгууламж ашиглалтад орлоо

“Замын-Үүд” чөлөөт бүс болон Замын-Үүд сумын бохир усыг цэвэршүүлэх  ариутгах татуургын байгууламж ашиглалтад орлоо. Уг ариутгах татуургын байгууламж ашиглалтад орсноор сумын 20 мянга гаруй хүн ам, албан газрын бохир усыг цэвэрлэн хэрэглээнд ашиглах боломжтой усыг цэвэршүүлэн гаргаж буцаан саарал усны шугамаар шахах юм. Ингэснээр уг саарал усыг ундны хэрэгцээнээс бусад ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэж...

Нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар АХБ-ны дэмжлэгтэйгээр Л3936-МОН:”Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг Шадар сайдын ажлын албанаас хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь “Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, экспорт болон ажлын байрыг нэмэгдүүлэх замаар бүс нутгийн үнэ цэнийн сүлжээнд Монгол Улсыг холбоход дэмжлэг болох”-д оршиж байгаа юм. Төслийн хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Барилгын ажлын нарийвчилсан...

Хөрөнгө оруулагч ААН-үүдтэй уулзалт, хэлэлцүүлэг хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул болон холбогдох албаны төлөөллүүд өнөөдөр /2022.03.29/ чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл авсан  аж ахуйн нэгжүүдтэй  уулзалт хийлээ. “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул хөрөнгө оруулагч нарт бүсийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, дэд бүтэц, хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн бөгөөд Төслийн зохицуулагч Б.Энхбаатар...

“Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал” хэлэлцүүлэг хийгдлээ

Монгол Улсын засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд Эрчим хүчний, Төрийн бүтээмжийн, Аж үйлдвэрийн, Хот хөдөөгийн, Боомтын, Ногоон хөгжлийн сэргэлт гэсэн үндсэн 6 агуулгын хүрээнд урьдчилсан хэлэлцүүлгүүд хийгдэж байгаа юм.  Өнөөдрийн хувьд /2022.03.28/ “Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын сэргэлт” гэсэн агуулгын хүрээнд “Боомтын Шинэчлэл”, “Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал”, “Хилийн боомтуудыг дэд...
1 11 12 13 14 15 56