“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны конторын барилгын архитектур, орон зайн төлөвлөлт хийх зураг төсөл боловсруулах уралдааныг зарлалаа

УДИРДАМЖ

1.ЗОРИЛГО

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны конторын барилгын  зураг төслийн шинэ санаа, шилдэг шийдлийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох.

2.УРАЛДААНД ОРОЛЦОГЧИД

  •  Зураг төслийн мэргэжлийн байгууллага
  • Төрийн бус байгууллага
  •  Мэргэжлийн холбоо
  •  Хувь хүн, иргэн

3.АЖЛЫН БҮРДЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Зураглалын иж бүрдэл хэвлэмэл А3 форматаар 3 хувь болон тоон хэлбэрээр

/ “dwg’’, “pdf’’, “jpg’’, “mov”, “mp-4” /

  • Төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг A4 хэмжээтэй хэвлэмэлээр 3 хувь,     тоон хэлбэрээр / “pdf”, ‘’ppt’’/
  • Шилдгээр шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь уралдаан зарласан захиалагч  байгууллагын талд үлдэх ба цаашид ашиглах, хөгжүүлэх онцгой эрх захиалагч байгууллагад хадгалагдана.
  • Уралдаанд шалгарсан эхний гурван байрны бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд захиалагч   байгууллагын архивт үлдэнэ.

4.МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ

  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Мөн оролцогч бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой мэдээлсэн байна.
  • Уралдаанд оролцогчдын материалыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байр 11 давхар 1102 тоот хаягаар хүлээн авна.
  • Утас 976-11-318168

5.ХУГАЦАА

  • Эхлэх хугацаа: 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр
  • Дуусах хугацаа: 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр    

 6.ШАЛГАРУУЛАЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

  • “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн захирамжаар томилогдсон уралдааныг зохион байгуулж шалгаруулах үүрэг     бүхий ажлын хэсгийн гишүүд уралдаанд ирүүлсэн бүтээлийг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу оноо өгч дүгнэнэ:
  • Бүтээлүүдийг олон нийтийн санал асуулгад үндэслэн ажлын хэсэг шалгаруулна.
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2022 оны 02 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд www.zfz.gov.mn сайтад байршуулан санал авна.
  • Шагналын сан: 5 000 000 төгрөг:
  • Тэргүүн байр 3.000.000 төгрөг
  • Дэд байр 1.500.000 төгрөг
  • Тусгай байр 500.000 төгрөг

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ КОНТОРЫН БАРИЛГЫН АРХИТЕКТУР ОРОН ЗАЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ДААЛГАВАР-ТАТАЖ АВАХ

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА