“Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА-ны дарга Дорноговь аймгийн засаг даргатай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны дарга Б.Сэргэлэн Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргалтай /2021.05.13/ уулзалт хийлээ. Тус уулзалтаар цаг үеийн асуудлууд тэр тусмаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар санал солилцож, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа байнгын явагдаж эхлэх юм бол олон зуун...

“Замын-Үүд” чөлөөт бүсийн авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжрууллаа

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан одоогоор “Замын-Үүд” чөлөөт бүсийн байранд үйл ажиллагааг явуулж байгаа юм. Мөн ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор чөлөөт бүсийн нутаг дэвсгэрээр  ачааны автомашины хөдөлгөөнийг үргэлжлүүлэн явуулах шийдвэр гарсан. Уг нөхцөл байдалтай холбогдуулан “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба  Замын-Үүд  сум дахь сум...

Хуулийн зөвлөх сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-д ажиллах хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ: Өмнөговь, Дорноговь аймгийг НОГООН БҮС болгож экспортын урсгалаа нэмнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгт ажиллалаа. 2021 оны 05 дугаар сарын 07-ны байдлаарнүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 8,236 жолооч эхний, 5,393 нь хоёр дахь, нийт 13 мянга...

Сангийн сайд Б.Жавхлан: Замын-Үүд боомтыг эрүүл, ногоон бүс болгох зорилт тавин ажиллаж байна

Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Тус уулзалтаар хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа, вакцины нийлүүлэлтийн асуудлаар ярилцлаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулж буй энэ цаг үед БНХАУ вакцин нийлүүлэлтийг саадгүй явуулж байгаад Сангийн сайд талархал...

АНУ-ын конгресст “гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг дахин өргөн барив

АНУ-ын Конгресс дэх Төлөөлөгчдийн танхимын гишүүн Монгол-Америкийн Бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Д.Янг нар “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг хамтран санаачилж, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Конгрессын Төлөөлөгчдийн танхимд дахин өргөн барив. Энэхүү хуулиар Монголын оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэхийг зорьж буй бөгөөд энэ нь цаашлаад Монгол Улсын эдийн...
1 18 19 20 21 22 55