Шадар сайд С.Амарсайхан: 07 дугаар сард “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын үйл ажиллагаанд оруулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс  /2021.05.21/ Дорноговь аймагт ажиллах үеэрээ  Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүс болон хилийн боомтын үйл ажиллагаатай биечлэн танилцаж,  тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө, үүрэг, чиглэл өглөө. “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул  “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас санаачлан хэрэгжүүлсэн “Замын-Үүдийн дэд...

“Замын-Үүд” чөлөөт бүс 2021 онд байнгын үйл ажиллагаатай болно

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “3.7.14-т Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд оруулах”-аар тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2021...

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба “Цэмцгэр Замын-Үүд” аянд нэгдлээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас  “Цэмцгэр Замын-Үүд”  аяныг сумын хэмжээнд зарласан.  Тус аян  тухайн бүс нутагтаа цэвэр орчин бүрдүүлж сайхан амьдрах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, албан байгууллага, хувь хүмүүс өөрсдийн хашаа хороо, нийтийн эзэмшлийн зам талбайг хамтдаа цэвэрлэх, хөрсний бохирдлыг багасгах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, цэвэр эрүүл орчин бүрдүүлэх зорилготой бөгөөд “Замын-Үүд” чөлөөт...

“Замын-Үүд” чөлөөт бүсийн ЗАА-ны дарга Дорноговь аймгийн засаг даргатай уулзалт хийлээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны дарга Б.Сэргэлэн Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргалтай /2021.05.13/ уулзалт хийлээ. Тус уулзалтаар цаг үеийн асуудлууд тэр тусмаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар санал солилцож, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа байнгын явагдаж эхлэх юм бол олон зуун...

“Замын-Үүд” чөлөөт бүсийн авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжрууллаа

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан одоогоор “Замын-Үүд” чөлөөт бүсийн байранд үйл ажиллагааг явуулж байгаа юм. Мөн ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор чөлөөт бүсийн нутаг дэвсгэрээр  ачааны автомашины хөдөлгөөнийг үргэлжлүүлэн явуулах шийдвэр гарсан. Уг нөхцөл байдалтай холбогдуулан “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба  Замын-Үүд  сум дахь сум...

Хуулийн зөвлөх сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-д ажиллах хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
1 17 18 19 20 21 54