ГАЗАР АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дүгээр захирамжийн дагуу худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, агуулах, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр 52 нэгж талбарын 119.99 га газрын төсөл сонгон шалгаруулалтыг “уламжлалт” хэлбэрээр зохион байгуулах тул сонирхсон хөрөнгө оруулагч та бүхнийг оролцохыг урьж байна.

Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг зохион байгуулахаар товлогдсон буюу дор дурдсан өдрөөс ажлын 5 хоногийн өмнө бүртгэж эхлэн төсөл сонгон шалгаруулалт явагдах өдрийн 15 цаг 00 минутад хүлээн авч дуусгана.

Төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хугацаа:

Худалдаа үйлчилгээний зориулалтаар 16 нэгж талбарын 14.49 га газар – 2025.09.22

Үйлдвэрлэлийн зориулалтаар 14 нэгж талбарын 24.7 га газар – 2025.09.23 

Агуулах, тээвэр логистикийн зориулалтаар 11 нэгж талбарын 38.2 га газар –2025.09.24

Аялал жуулчлалын зориулалтаар 11 нэгж талбарын 42.6 га газар – 2025.09.25

Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар;

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Тод тауэр, 10 давхар, 1001 тоот

Харилцах утас: 99013898, 99437646

Зарлагдсан газар болон төслийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар хүлээн авна уу.

Газрын цахим бирж: www.mle.mn